Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Лхагва:Роснефть орж ирэх боломж байхгүй

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй зэрэгцээд хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг мэдээлэл нь “ОХУ-ын нефтийн хамгийн том компани болох “Роснефть”-ийн зүгээс бидэнд Монгол Улс борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн санал хэлсэн” гэх байв. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дараахь мэдээллийг өглөө.
-“Роснефть” санал тавьсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар?
-Роснефтийн бензин, шатахууныг нь оруулаад ирчихвэл бүх зүйл сайхан болох мэт мэдээлэл яваад байна. Иргэд ч энэ чиглэлийн саналыг хэлж байна. Тэгэхээр энэ асуудалд хуулийн тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Монгол Улсын Газрын тосны хуульд нэг заалт бий. Иргэд мэдэж байх хэрэгтэй болов уу. Төөрөлдөж болохгүй. 7.2-т Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно гэж бий. Хууль маань ийм байгаа учраас
Роснефть орж ирэх боломж өнөөдрийн төвшинд байхгүй. Газрын тосны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, нефть импортлогч аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх үүрэг, хариуцлагыг нэлээд өндөр түвшинд тавих, хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд ямар авах хэмжээ авах вэ гэдгийг хуульчилж өгөх шаардлагатай байна. Манай байгууллагын зүгээс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр саналаа хэлж, холбогдох эрх бүхий байгууллагад нь хандана.
 
0 Сэтгэгдэл
Энэтхэгийн тусламжтай манайх Нефтийн уйлдвэр барих тухай яригдангуут ийм яриа гараад эхэллээ.Манай улс нефтийн уйлдвэртэй болохийг Оросууд эсэргууцэх нь ойлгомжтой учир еронхийлогч,бусад Торийн удирдлагууд маань ухаантай байж оорийн уйлдвэриийг барьж Стратегийн гол бутээгдэхуунээрээбусдийн хараат бус баймаар байна.
тэр 7,2-р заалтандаа засвар хийгээд л кнопдочихооч. эсвэл бүр аваад хаячих. Одооны бензины шагчдын эрх ашгийг хамгаалсан заалт байна шүү дээ. тэд л лобидож оруулаа биз
Хамгийн их уншсан