Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Д.Энхжаргал: Ибупрофен уугаад үргүйдсэн гэсэн ямар ч нотолгоо байхгүй байна

Ибупрофен эмийн талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргал дараах тайлбарыг хийв.

Ибупрофен гэдэг эм нь 1970-аад оноос хойш дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэгдэж ирсэн өрөвсөл намдаах бэлдмэл байгаа. Манай улсын эмийн бүртгэлд ч гэсэн бүртгэгдсэн. Хэд хэдэн тунгаар сироп, шахмал, капсул гээд олон хэлбэрээр бүртгэгдсэн байгаа. Энэ эм нь дэлхий даяар хангалттай их судлагдсан. Манай улсад ч гэсэн нэлээд олон судалгаа хийгдэж байсан. Манай улсад арав гаруй үйлдвэрлэгчийн 40 гаруй төрлийн ибупрофен хэрэглэгдэж байгаа. Энэ эмийн талаар сайт дээр гарсан мэдээллийг манай мэргэжлийн зөвлөлийнхөн уншиж судалж үзсэн. Ер нь дэлхий дээр ибупрофен эмийг хөгжингүй орнуудад маш их хэрэглэдэг. Жишээлбэл, Англид хоногийн тун 2400мг, АНУ-д 2300 мг байдаг. Харин манай улс бол 1200 мг-аар хоногийн тунг бодож хэрэглэдэг. Хоногийн тунг хэтрүүлээгүй тохиолдолд энэ эмийн хэрэглэх зааварт бичигдсэн шиг гаж нөлөө илэрсэн мэдээллийг бид олоогүй. Илүү нотолгоотой зүйл ярихын тулд нэлээд сайн судалж үздэг. Хамгийн түрүүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс гишүүн орнуудад анхааруулга, сэрэмжлүүлгийг өгдөг байгаа. Сүүлийн таван жилийн байдлаар энэ эмийг уугаад, ялангуяа эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэсэн мэдээлэлтэй холбоотой судалгааны нотолгоо байхгүй байна. Үргүйдүүлээд байна гэснийг баталсан ямар ч нотолгоо байхгүй байна. Гол нь тухайн сайт дээр гарсан мэдээлэл нь нотолгоонд суурилсан, маш олон хүн дээр, маш олон оронд зэрэг зэрэг хийсэн судалгааны үр дүнд харилцан зөвшөөрөгдсөн байх ёстой.
Харин сайт дээр гарсан мэдээлэл нь бол тамирчдад хийсэн судалгааны тухай байсан. Цөөн тооны тамирчдад тандалд судалгаа хийсэн байна билээ. Судалгаагаа 42 хоног буюу зургаан долоон хоногийн турш тус эмийг хэрэглээд эр бэлгийн эсэд өөрчлөлт ямар байгааг ажигласан байсан. Эмчилгээний практикт хэрэглэхдээ 5-7 хоног, нэн шаардлагатай үед 14 хоног хэрэглэж болохоор зааж өгдөг байгаа. Яг энэ хугацаанд хэрэглэж байхад бол хэрэглэх зааварт бичигдсэн гаж нөлөөнөөс илүү нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Ийм учраас иймэрхүү мэдээлэлд итгэж, нотолгоонд суурилаагүй зүйл ярих нь боломжгүй зүйл гэж бодож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан