Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газарт ажиллалаа.  Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд: Монос, өрөл, тэхийн шээг, боролзгоно, нохойн хошуу, голт бор, шар хуайс, гүйлс, буйлс, хус, агч мод зэрэг хэлбэр өнгө зэргээрээ ялгарсан гоёлын модод багтаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Ойн баясах ХХК, Мандан баясах ХХК болон бусад гоёл чимэглэлийн мод бутны нөөц ихтэй байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.
Өнгөрөгч 2016, 2017 онуудад Улаанбаатар хотод 4-6 метрийн өндөртэй 4000 орчим том оврын шилмүүст модыг 99 хувийн ургалттай ургуулсанд, мөн мод бутны борлуулалтыг хийхдээ зуучлагч байгууллагуудаар дамжин борлуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, захиалагч байгууллагад шууд өгөх болсондоо талархаж байгаагаа илэрхийлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт уламжилсан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Жимсний мод тариад бүтэх үү. Өвөл болохоор жимсний байтугай жирийн мод анхааралаас гардаг. Харуул хамгаалалт хэрэгтэй. Түүний оронд Сибирийн ёлко мод оруулж ирвэл дээргүй юу. Монгол нарс гэхэд 8-10 жил маш их ажиллагаа шаардаж байж ургах юм байна шүү. Сайн л бодооройдоо, бас л үргүй их хөрөнгө үрлээ гэж ***** идэвдээ
Хамгийн их уншсан