Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” уулзалт болж байна

Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг Үндэсний хөгжлийн  газраас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нар ажлын хэсэг байгуулсан.  Тус ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан”  сэдэвт уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр,  нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, жижиг, дунд, томоохон 25 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох агентлагийн дарга нар оролцож байгаа юм. Нэгдсэн цахим мэдээллийн сангийн бүртгэх үйл ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан бөгөөд энэ удаад аймаг, нийслэл, дүүрэгт нэгдсэн зохион байгуулалтаар өргөн цар хүрээтэйгээр явагдаж буйгаараа онцлог аж.
Цахим хурлын гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч  болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч  бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан