Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
22192 иргэн мэдээллээ нягтлахгүй бол НӨАТ-ын буцаан олголт авахгүй нь

НӨАТ суутгагчтай хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгуулахаар ГТСМТТ-өөс ирсэн мэдээллийг хянан баталгаажуулах ажил Татварын ерөнхий газарт хийгдэж байгаа аж. Өчигдрийн байдлаар 655245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22192 иргэний бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай байгаа юм байна.
НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах юм.
Иймд бүртгэлийн мэдээлэл огт оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, давхар данс нэгтгэх шаардлагатай иргэд бүртгэлийн мэдээллээ, ТЕГ-аас мэдээлллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай аж. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй болохыг анхааруулж байна.
Хэрэв иргэн таны мэдээлэл хянагдаж байгаа төлөвтэй байгаа бол Татварын ерөнхий газрын 70115019 дугаар утсанд холбогдож мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан