Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ыг Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн гэж үзжээ

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж дүүрэг тус бүр нэг шүүхтэй байхаар өөрчлөн найруулсан боловч Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хоёр дүүргийн дунд нэг анхан шатны шүүхийг байгуулан хуульчилсан байна.
Ингэснээр өмнө нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзэж тогтоол гаргалаа.
Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор удаа дараа хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгааг уг шийдвэртээ дурдав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

0 Сэтгэгдэл