Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” 25 хоногийн хугацаанд үргэлжлэх нь

Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг ирэх сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулж буй аж. Уг арга хэмжээнд Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, Налайх, Багануур, Багахангай болон 21 аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Автотээврийн хяналтын улсыг байцаагч, Хөдөлгөөний удирдлагын мэргэжилтэн, тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, зохицуулагч нар хяналт шалгалт хийж ажиллах юм байна.
Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй эсхүл гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх. Мөн улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг зохион байгуулж, Налайх, Багануур, Төв аймгийн Өндөр дов болон Лүн, Баянчандмань, Хэрлэнгийн гүүр, Холтын постуудыг дамжин өнгөрч байгаа автозам дагуу цагдаагийн хөдөлгөөнт пост байгуулж, байнгын хяналт, шалгалтын ажил зохион байгуулан ажиллаж буй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан