Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ЕБС-ийн сурагчдад мансуурлын эсрэг сургалт зохион байгуулжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачилан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчид мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хэрхэн сэргийлэх, ийм төрлийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор аюулын тухай ойлголтыг өгөв.
Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүс бусдад уруу татагдах, интернетийн сүлжээг хяналтгүй ашиглан сонирхсон мэдээллээ авч чаддаг болсон зэргээс шалтгаалан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгааг ЭЦА-наас сэрэмжлүүллээ. Иймд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн сургалтыг эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сургуулиудад, цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан