Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ховдод цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч, тог хязгаарлажээ

Өчигдөр 03 цаг 50 минутын үеэр Ховд хотыг хангах цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсны улмаас цахилгааны хэрэглээг түр хязгаарлажээ. Тухайлбал, Мянгад дэд станцаас Ховд аймгийг тэжээж байгаа 35 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын бетонон тулгуурыг хүнд даацын авто машин мөргөснөөр гэмтэл үүсч цахилгаан эрчим хүчний хангамжид түр саатал гарсан байна.
Уг гэмтлийг засварлахаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг, “ББЭХС” ТӨХК, “Ховд ЦТС” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран ажиллаж байгаа аж.
Газар хөлдсөн байгаа энэ үед уг шугамыг газрын гүнд 3м-т суулгах ёстой учраас газар ухах асуудал хүндрэлтэй байгаа юм. Дугуй шатааж, мөн гараар ухах зэргээр гэмтэл засварыг яаралтай хийж дуусгахаар холбогдох албаныхан ийнхүү ажиллаж байна. Одоогоор 1м гаруй гүн ухаад байгаа бөгөөд маргааш үдээс хойно гэхэд гэмтэлийг засварлаж, шугамаа суулган цахилгааныг хэвийн дамжуулахаар шуурхайлан ажиллаж байна.
Тиймээс уг гэмтэл саатлыг засварлахтай холбоотой 1 сарын 18-наас 19-ний өдрүүдэд түр хугацаагаар Цахилгаан Эрчим Хүч хязгаарлахыг “Ховд ЦТС” ХХК-ны зүгээс албан ёсоор мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан