Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрчээ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар өмнөх хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцжээ.
МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлага болох тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдэл зэрэг асуудлын хүрээнд гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэтгэврийн насыг аажмаар буюу жилд гурван сараар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх асуудлыг 2022 он хүртэл хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг ногдуулах жилийн орлогын доод хэмжээг сард гурван сая төгрөг болгон өсгөх, нийгмийн даатгалын шимтгэлийг хэвээр үлдээхээр тусгасан байна.
МҮЭ-ийн холбооны зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах асуудлыг цаашид УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн улирлын шинж чанартай ажил тухайлбал уул уурхай, барилга, авто замын салбарт ажиллаж буй иргэдийг хувь хүний орлогын албан татварын шатлалаас чөлөөлөх, тэтгэвэрт гарах насаа хувь хүн өөрөө сонгох уян хатан зохицуулалтыг тусгах зэрэг саналууд гарлаа. Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм. Дээрх асуудлаар Засгийн газар ОУВС-тай энэ сарын сүүлчээр хийх хэлэлцээрийн үеэр тохиролцоонд хүрвэл дагалдан гарах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах аж. Ийнхүү МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан