Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Улаанбаатарт өдөртөө 12-14 градус хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч,  31-нд  нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

2018 оны 01-р дүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Дундговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд нутгийн төв хэсгээр, 02-р сарын 01-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд зарим газраар, 2-р сарын 1-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 33-38 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан