Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Зээлийн мэдээллийн сан”-гийн хар жагсаалтаас 25 мянган иргэн, аж ахуйн нэгжийг гаргажээ

Банк санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй хэмээн ангилдаг. УИХ 2011 онд Зээлийн мэдээллийн тухай хууль баталсан. Энэ хуулийн 19.1-д зээлийн мэдээллийг “Зээлийн мэдээллийн санд” хүлээн авсан өдрөөс хойш 10 жил хадгална гэж заасан байдаг. Харин уг хуулийн 11.1-д зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгана гэж заасан аж. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээл олгох үйл ажиллагаандаа ашиглана гэсэн үг.
Тэгвэл зээлийнхээ хугацааг нь хэтрүүлж төлсөн иргэд дахин зээл авах гэхэд эрсдэлтэйд тооцогдож татгалзах хариу нэлээд сонсдог. Өөрөөр хэлбэл төв банкны “Зээлийн мэдээллийн сан”-гийн хар дансанд орсон гэсэн үг. Одоогоор Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-гаас арилжааны банк, ББСБ, ХЗХ гээд 600 орчим байгууллага мэдээлэл нийлүүлдэг бас авдаг аж. Нэг ёсондоо дээрх байгууллагууд тухайн иргэнд зээл олгох эсэх шийдвэр гаргахдаа уг мэдээллийн сангийн түүхийг үндэслэдэг гэж хэлж болно.

Харин зээлийн түүх муу, “Зээлийн мэдээллийн сан”-гийн хар жагсаалтад орсон иргэнд зээл олгохыг хориглосон хууль, эрх зүйн заалт, зохицуулалт байхгүй. Банк, санхүүгийн байгууллагууд зөвхөн эрсдэлээ тооцож иргэдийн зээлийн түүхийг харж татгалзах хариу өгдөг байна.
Иймд Монголбанк банкны системийн зээлийн эрсдэлд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдэд тулгардаг уг бэрхшээлийг багасгах, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээх, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, зорилгоор зарим иргэдийг хар жагсаалтаас гаргажээ. Тухайлбал, “Зээлийн мэдээллийн сан”-д тодорхой нөхцөлийг хангасан зээлдэгчийн мэдээллийг лавлагаанд тусгагдахгүй байх хязгаарлалтыг нэг удаагийн зохицуулалтаар хийсэн байна. Тэгэхдээ авсан зээл нь нэг жилийн дотор төлж дуусгах гэрээний нөхцөлтэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй байх шаардлага тавьсан аж. Энэ шаардлагад 2.9 сая орчим хүртэлх төгрөгийн зээл хамрагдсан гэсэн үг. Мөн зээлийн эргэн төлөлтийн нэг удаагийн зөрчилтэй, уг хугацаа хэтрүүлсэн зээлээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулсан байна гэсэн шалгууртай. Ингээд дээрх шалгуурт нийцсэн нийт 25 мянган орчим иргэн, аж ахуйн нэгжийг “Зээлийн мэдээллийн сан”-гийн хар жагсаалтаас гаргажээ. Өөрөөр хэлбэл тухайн иргэний зээлийн мэдээлэлд зээлдүүлэгч байгууллагууд хандах хандалтыг хязгаарлав. Ингэснээр зээл олгогч байгууллагуудын ашигладаг зээлийн эрсдэлийн үнэлгээнд орохгүй гэж ойлгож болох юм.

Нөгөө талаас “Зээлийн мэдээллийн сан” нь зээлдэгчдийн санхүүгийн сахилга батыг сайжруулахаас гадна санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулдаг. Иймд иргэд зээлийн эргэн төлөлтөд хариуцлагатай хандаж, авсан зээлээ цаг хугацаандаа төлж, цаашид санхүүгийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх ёстой гэдгийг төв банкнаас анхааруулж буй билээ.

1 Сэтгэгдэл
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022.11.12