Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Т.Гантөмөр нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Тээврийн салбарын үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж байна. Нийслэлийн Тээврийн газар болон нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК, “Зорчигч Тээврийн нэгтгэл” 1-р бааз ОНӨААТҮГ, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Автотерминал Трейд” ХХК-уудын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт нийтийн тээврийн зогсоолын ашиглалтыг сайжруулах, эцсийн зогсоол дээрх гэрэлтүүлэг, бие засах газар байгуулах чиглэлээр түлхүү анхааран ажиллахаа уламжилсан бол Т.Гантөмөр дарга хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд нийслэл хотын иргэдэд аюулгүй, чанар соёлтой нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхэд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд хамтран ажиллахаа хэлсэн юм.

0 Сэтгэгдэл