Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сар шинийг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулан томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явуулжээ.
Хяналт шалгалтад хамрагдсан газруудад ажлын байр, үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн горимын мөрдөлт, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, үйлдвэрлэлд хэрэглэж буй болон худалдаалж байгаа түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодлын баталгаажилт, гарал үүсэл, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт, татан авалтын бүртгэл, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж байгууллагад 4500.0 мянган төгрөгийн, 1 албан тушаалтанд 300.0 мян.төгрөгийн, 13 иргэнд 1800.0 мян.төгрөгийн буюу нийт 19 газарт 6600 мян.төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.
Сар шинийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, стандартыг мөрдөж үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, иргэдэд хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэх талаар зөвлөмжийг хүргүүлж ажиллажээ.

0 Сэтгэгдэл