Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ухаалаг утсаа уншуулж автобусны мөнгөө төлнө

Нийтийн тээврийн нийт асуудлыг шийдэх яагаа ч үгүй. Өнөөдөр автобус цагтаа ирдэггүй, хөргөгч шиг хүйтэн, хар утаа хаядаг, жолооч нь зорчигч тээвэрлэж явахдаа тамхи татдаг, зааландаа цэвэрлэгээ хийдэггүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэрэг асуудал байнга гардаг. Харин кондуктор зорчигч хоёрын хэрүүл мартагдаж онигоо нь түүх болон үлдэх болсон. Энэ нь нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилхээ больсонтой холбоотой нь тодорхой. Гэхдээ л жолооч нь бэлэн мөнгөөр үйлчилж байна, овор багтай нөхдүүд хүүхэд, оюутны карт ашиглаж байна гэсэн шинэ шинэ адал явдлууд хөвөрч буй билээ. Бас нийтийн тээврийн үйлчилгээнд Umoney карт нэвтэрсэн ч автобусны компаниуд алдагдал хүлээх болсон, орлого нь бусдаар дамжиж дансанд нь орж буй явдал нь чирэгдэлтэй байна хэмээн гомдоллож маргаан дэгдээсэн удаатай. Гэвч уг картын үйлчилгээний явц ямар байгаа талаар дор өгүүлье.

Нийтийн тээвэрт Umoney картын үйлчилгээ нэвтэрүүлсэн  “Улаанбаатар смарт карт компанийн мэдээллээс үзвэл одоогоор 1.5 сая 57000 мянган карт борлуулсан байна. Карт нэг бүрийн үнэ 3600 төгрөг. Ингээд бодоход тус компанийн картын борлуулалт  5 тэрбум 605 сая 200 мянган төгрөг болно. Одоогийн байдлаар нийт борлуулсан картын  1.3 сая 41 мянган картыг байнга цэнэглэж идэвхтэй ашиглаж байгаа аж. Үүнээс энгийн  том хүний карт 892,  хүүхдийнх 248 тус тус борлогджээ. Мөн ахмад настан 104, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 29, оюутан 64 мянган карт тус бүр ашиглаж байна.

“Улаанбаатар смарт карт” компани хязгааргүй зорчих нэг сарын хугацаатай карт гаргаж, том хүн 25000, хүүхэд 8000  төгрөгөөр авах боломж бүрдүүлсэн. Үүнээс гадна хөдөө орон нутгаас ирсэн иргэд 3600 төгрөгөөр түр карт авч зорчих боломжтой аж. Өнөөдрийн байдлаар Umoney карт борлуулах, цэнэглэх  499 цэг 317 нь ТҮЦ  дэлгүүр, 28 сонин борлуулах цэг ажиллаж буй. Мөн   “И-март”, “Номин их дэлгүүр”, үүрэн холбооны  гэрээт газруудад карт цэнэглэж байна. Гэсэн хэдий ч зорчигчид бүгд картын хэрэглээнд бүрэн шилжээгүй байгаа юм. Иймд “Улаанбаатар смарт карт” компани Нийслэлийн тээврийн газартай хамтран  карт борлуулах, цэнэглэх цэгийн тоог нэмэх, хэрэглэгчийн төв байгуулах, ухаалаг утасаа ашиглан автобусаар зорчих апплейкшн гаргах зэрэг ажил хийж  байна. Тухайлбал,  ухаалаг утсаа уншуулж нэгжтэй, эсвэл дараа төлбөрт бол автобусны мөнгөө төлдөг болох нь. Ямартайч нийтийн тээврийн шийдлээ хүлээж буй асуудлын нэг нь жагсаалтаас гарч  автобусанд гүрийх, туулайчлах явдал үлгэр домог болон үлдэж үйлчилгээний төлбөрийн систем нь боловсронгуй болж буй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан