Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Завхан аймгаас улсын аварга малчин, саалчин, тариаланч тодорлоо

Жил бүрийн сар шинийн босгон дээр Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, аварга тариаланч хамт олон, аварга тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Завхан аймгаас “Улсын аварга малчин”-аар: Цэцэн-Уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү, Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Арьхадын Баасандорж, Баянтэс сумын Хачиг багийн малчин Цогдовын Жигдэнгомбо, Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн малчин Лхүнрэвийн Төмөр-Очир, Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Банзрагчийн Амаржаргал, Нөмрөг сумын Нуур багийн малчин Дэндэвийн Тойвгоо, Завханмандал сумын Мандал багийн малчин Лувсан-Очирын Сосорбарам, Их-Уул сумын Зарт багийн малчин Тогтохоогийн Энхтүвшин, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Чойсүрэнгийн Алтансүх,  "Улсын аварга тариаланч"-аар: Улиастай сумын  тариаланч Ядамын Банзрагч, "Улсын аварга саальчин"-аар: Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү нар тус тус шалгарч малч ухаан, нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан