Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
”Драгон” авто воказалыг ”Авто худалдааны төв”-рүү нүүлгэнэ

Засгийн газрын хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаарх мэдээлэлтэй танилцаад импортын автомашины бүртгэлийг зөвхөн энэ цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгалаа.

Мөн "Драгон"  орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх болов. Ингээд  Сонсголон өртөөнөөс тус цогцолбор хүртэл 2.5 км төмөр замыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах,  олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг үүрэг болгов.

Ингээд "Авто худалдааны Цогцолбор"-ыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоход шаардагдах хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх болсон байна. Авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг хрёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т ажиллуулж эхлэхээр боллоо.

“Авто худалдааны цогцолбор”-т 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч, эсвэл талбай түрээслэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан