Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эмч нар анх удаа 3D-гээр хувилсан чих суулгах мэс ажилбар хийжээ

Хятадын эрдэмтэд өвчтөнийхөө биед хамгийн тохиромжтой чихийг лабораторийн нөхцөлд 3 хэмжээст хэвлэгчээр хэвлээд суулгах мэс ажилбар анх удаа хийжээ. Одоогоор төрөлхийн чихгүй төрсөн 5 хүүхдэд энэ мэс заслыг хийсэн байна.Өвчтөний эсээс үүсгэн 3 хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн чихийг мэс заслын аргаар хүүхдийн дутуу хөгжилтэй чихний оронд суулгасан байна. Өмнө нь эрдэмтэд өвчтэй хүнийхээ бие дээр нь чих ургуулах оролдлого хийж байсан боловч бие махбодидоо татагдаж шингэчихээд байсан байна.

Харин энэ удаад эрдэмтэд сүвэрхэг бүтэцтэй чихний загварыг бүтээж суулгажээ. Өвчтөний өөрийнх нь хөгжөөгүй чихнээс мөгөөрсний эс авч үржүүлсэн бөгөөд шинэ чихийг суулгах мэс ажилбар хүртэл 3 жил лабораторид үржүүлэхэд зарцуулсан гэнэ. Эрдэмтэд энэ удаад чих суулгах мэс ажилбарыг маш амжилттай болсон гэж үзэж байгаа юм байна. Энэ ажлынхаа үр дүнг бүрэн дүгнэхэд таван жил шаардлагатай гэж үзэж буй гэнэ.

0 Сэтгэгдэл