Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нэг хоногт зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгджээ

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгджээ. Осол хэргийн улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгджээ. Энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь T.LandCriuser Э, T.Axio Б, T.Prius Д, T.Carina T, S.Forester M, T.Prius Ц, T.Prius Б, T.Prius М, T.Crown Х, T.Prius С, T.Crouwn Д жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн байна. Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн Чингэлтэй өргөн чөлөө, Сургуулийн буудлын замд H.Grace автомашины жолооч Г нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн /Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан