Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ИНФЛЯЦ 17 ХУВЬТАЙ БАЙГААГИЙН 67 ХУВЬ НЬ МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ
Монголбанкны Ерөнхий­лөгч Л.Пүрэвдорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нар төрийн өндөр алба хаших үүрэг хүлээсэнд УИХ-ын дарга З.Энхболдод баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж банк, төсөв, мөнгөний бод­ло­гын одоогийн болон цаашдын чиг хандлагын талаар танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, инфляц тавдугаар сарын дүнгээр 17 хувьд хүрсний 67 хувь нь махны үнийн өсөлт байсан. Одоо инфляц 14,7 хувь болон буурч, махны үнийн өсөлт 49 хувьтай байна. Махны нөлөөг авчихвал инфляц найм орчим хувьд очно. Цаашид инфляц буурах хандлагатай байгаа. Мөн гадаадаас орж ирж байгаа хөрөнгийн урсгалын хурдац саарч байгаагаас шалтгаалан мөнгөний нийлүүлэлт хурд саарч байна. Цаашид инфляцад нөлөөлөх нэг том хүчин зүйл нь төсвийн алдагдлын асуудал юм. Гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн, мөн дотооддоо төсвийн алдагдал нэмэгдэж байгаагаас шалтгаалан ханш оны эхнээс тогтвортой байж байгаад тав, зургадугаар сарын эхээр суларсан үзүүлэлттэй гарсан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэллээ.

Махны менежментийг гадаадаас хамаарахгүй байлгах асуудлыг цэгцэлж инфляцыг бууруулах хэрэгтэй. Энэ бол хэнээс ч асуухгүйгээр шийдэх бидний гар дор байгаа ажил гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв. Мөн шинээр томилогдох Хөдөө аж ахуйн сайдтай тулж ажиллах шаардлагатай гээд, одоо ярих биш асуудлыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан