Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Малчдад туслая” аян өрнүүлж, амжилттай хэрэгжүүлжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагууд нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч, ажиллаж байна.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллаж, хорооны удирдлагуудаас тулгамдаж буй асуудлууд болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсч, санал солилцсон байна. Тус хороодын Засаг дарга нарын зүгээс компьютер, техник хэрэгслийн хүрэлцээ дутмагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ удаашралтай байдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас хороодын малчин өрхийн иргэд зудад ихээр өртөж мал нь өвс, тэжээлийн дутагдалд орж хорогдох болсон талаар мэдээлэл өгч нийслэлээс тусламж дэмжлэг хүсч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар санал хүсэлт тавьсан.
Гаргасан санал хүсэлтийн дагуу нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс байгууллагын албан хаагчдынхаа дунд “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж 750.000 гаруй мянган төгрөг цуглуулжээ. Үүгээрээ малчдад нэн тэргүүний хэрэгцээтэй байгаа 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлийг бэлтгэн тус дүүргийн малчин 8 өрхөд хүлээлгэн өглөө. Мөн төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд туслах зорилгоор нэг ширхэг иж бүрэн компьютер, компьютерийн дэлгэц хоёр ширхэгийг хороодын ажлын албанд хүлээлгэн өгч хороодын интернэт, дотоод сүлжээ, техник тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээг хийлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан