Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өмнөговь аймагт тусгай зориулалтын ариутгалын автомашин олгохоор болжээ

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн нөхцөл, байдал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өчигдөр Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар аймгийн удирдлагуудын саналыг сонсов.
Түүнчлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг тус аймагт олгохоор шийдвэрлэлээ.
Мөн малчдад өвс, тэжээлийг үнэгүй олгох талаар Засгийн газарт танилцуулахаар болж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан