Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ


Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны бямба гаргууд, 2 дугаар сарын 04,11-ны ням гаргуудад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ. Дээрх хязгаарлалт хийх өдрүүдэд Нийслэлийн тээврийн газраас Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү том оврын арван автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлэнэ.
Мөн Нийслэлийн Засаг даргын А/112 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өдрүүд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 74, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж төлөвлөж бэлтгэл ажлыг хангалаа. Баярын өдрүүдэд хотын захын хэсгүүдэд авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл























