Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
”Зохиолын цоморлог”-ийн хоёрдугаар ботийн нээлт өнөөдөр болно

Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Ойдовын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний "Зохиолын цоморлог" (2 боть) номын нээлт өнөөдөр Үндэсний төв номын сангийн Уншлагын их танхимд болно. Тус цоморлогийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, "Ардын элч- Ч.Ойдов" сангаас хамтран олны хүртээл болгож байна.
Ч.Ойдов нь 1917 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт төржээ. Тэрээр Монголын орчин үеийн уран зохиолын тайз, дэлгэцийн уран бүтээлд их хувь нэмэр оруулсан манай алтан үеийн нэрт зохиолч, сэтгүүлч, авьяаслаг уран бүтээлч билээ. ХХ зууны Монголын урлаг, утга зохиолын салбарын нэрт төлөөлөгч, шинэ цагийн инээдмийн жүжгийн төрөл жанрыг үндэслэгч байлаа. Тухайн үеийн нийгмийн байдлыг ёгт хэлбэрээр өгүүлсэн "Далан худалч" инээдмийн жүжиг, "Жаргалын зам" дуурь, "Жаргалыг хүссэн Мөнхөө", "Зам", "Алиа Тогмид" зэрэг жүжгийн зохиол, "Ардын элч", "Баясгалан" кино зохиол, "Чөтгөртэй бууц", "Эв зүй" өгүүллэг, "Бат бөх" тууж зэрэг үе үеийн уншигч, үзэгчдийн талархлыг хүлээсэн олон сайхан бүтээл туурвисан юм.
Мөн тэрээр 1939 оны Халх голын дайнд морзчин /холбоочноор/, 1945 оны Чөлөөлөх дайнд “Улаан Од” сонины сурвалжлагчаар явсан ганц зохиолч юм.
Ч. Ойдов нь 1947 онд "Зам" жүжгийн зохиолоороо Төрийн шагнал хүртсэн бөгөөд зохиол бүтээлүүд нь орос, англи, хятад, япон, унгар, чех, герман хэлээр хэвлэгдэн гарч Монгол улсыг дэлхий дахинаа таниулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Өнөөдөр нээлтээ хийх номын I ботид жүжиг, кино зохиол, II ботид жүжиг, дуурь, хүүхдэд зориулсан жүжиг, өгүүллэг, тууж, найруулал, тэмдэглэл, шүлэг, шог яриа, зургийн цомгийг багтаажээ. Энэхүү арга хэмжээ нь номыг дээдлэгч, урлаг уран зохиолыг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй аж.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан