Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ЮНЕСКО-гийн ерөнхий захирлаас илгээлт иржээ

Дэлхийн радиогийн өдрийг угтан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс илгээлт ирсэн байна.
Тэрээр илгээлтдээ “ЮНЕСКО нь 2018 оны Дэлхийн радиогийн өдрийг “Радио ба спорт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байна.
Радио бол спортын арга хэмжээнүүдийг өргөнөөр цацаж дамжуулдаг хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл юм. Радио нь спорт дахь тэгш эрх, багийн хамтын ажиллагаа, шударга тоглолтын үнэ цэнийг илэрхийлдэг зэвсэг юм.
Радио нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, гадныхныг үзэн ядах хэвшмэл ойлголтын эсрэг тэмцэхэд туслалцаа үзүүлдэг. Радио нь уламжлалт спортыг элит багуудаас илүү өргөн хүрээнд хамрах боломжийг олгодог. Мөн харилцан яриа, хүлцэнгүй тэвчээртэй байдлыг хангах хүч болох олон янз байдлыг бий болгон бүрдүүлдэг.
Энэхүү хүчин чармайлтын гол цөм нь жендэрийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэл юм. ЮНЕСКО-ийн дэмжлэгээр гаргасан Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторингийн төслийн тайланд дурьдснаар спортын хэвлэл мэдээллийн агууламжийн зөвхөн 4 хувь л эмэгтэйчүүдийн спортод зориулагдсан байна. Спортын мэдээний 12 хувийг эмэгтэй хүмүүс зөвхөн дамжуулдаг. ЮНЕСКО нь эмэгтэйчүүдийн спортын хамрах хүрээг тэлж, радио долгион дахь жендэрийн ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэж, спортын хэвлэл мэдээлэл дэх тэгш байдлыг дэмжин ажиллаж байна. Энэ бол маш том үүрэг хариуцлага юм.
Дэлхийн радиогийн өдрөөр радиог улам хараат бус, олон ургалч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоцгооё. Цаашдын хөгжил дэвшил, энх тайвныг цогцлоохын төлөө спортын радиогийн чадамжийг бэхжүүлэхэд бүгд хүчээ нэгтгэцгээе” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан