Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ойгоос өсвөр, зулзган мод шилжүүлэн суулгах асуудал сэдвээр хэлэлцүүлэг боллоо

Байгаль орчин аялал жуулчлалын яам Ойн бодлого төлөвлөлтийн газраас өчигдөр “Өсвөр, зулзаган моднуудыг нийслэлд суулгах асуудал” сэдвээр зохион байгуулж амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ойн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Тунгалаг болон холбогдох салбарын мэргэжилтэн салбарын  эрдэмтэд, мэргэжлийн хяналт, орон нутгийн төлөөлөл, хяналтын төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь уулнаас шилжүүлэн авч байгаа том модны суулгацанд мөрдөх дүрэм журам стандартыг боловсронгуй болгох төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тухай байсан юм.
Хэлэлцүүлгээс
•    Мод шилжүүлэн суулгах асуудалд бус яаж ургуулж арчлах, ямар агротехник, технологийн шинэчлэлд анхаарал хандуулах, шилжүүлэх боломжтой арчилгааны огтлол хийх шаардлагатай болоод байгаа ой мод буюу хэт шигүү ой модноос, өндөр хүчдэлийн шугаман доороос, түймрийн зурвас газраас, уул уурхайн ашигт малтмал хийгдэх газарт орсон ой модноос, таримал ойгоос авах асуудлуудад холбогдох шат шатны байгууллагаас зохих зөвшөөрөл, хяналттайгаар авах
•    Шинэчилсэн журам гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох
•    Мод үржүүлгийн газруудыг дэмжиж урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гэрээ байгуулах, улмаар цаашид хотын томоохон мод үржүүлгийн газрыг байгуулах зэрэг олон гарц шийдлийг бүх салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд олон гарц шийдлүүдийг ярилцаж хэлэлцлээ.
Цаашид Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудлууд болох агаарын бохирдолт, хөрсний бохирдолтыг багасгахад ногоон уушиг болсон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж 1,3 сая иргэдийн амьдрах орчинг сайжруулахад төр дэмжиж хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Ойгоос өсвөр зулзгэн модыг сугалж штлжүүлж суулгана гэдэг Монголын цөөн хэдэн ойг үгүй хийх зорилгыг хэрхэн хангах вэ гэсэн үг биш үү? Ухаантай хүмүүс бол ууландаа шинээр, мод тарьж, байгаа ойг өргөжүүлдэг л юм байна билээ.Эрдэмгүй эрдэмтэд, мэдлэггүй төрийн албан хаагчид хэтэрч байна биш үү....
Хамгийн их уншсан