Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нойр булчирхайн өмөн үүсэхээс сэргийлдэг бүтээгдэхүүнүүдийг тодруулав

Их Британы Норвичийн анагаахын сургуулийн эрдэмтэн Эндрю Харт нь нойр булчирхайн хорт хавдар үүсэхээс сэргийлэх нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргажээ.

 

Уг жагсаалтанд багтсан бүтээгдэхүүнүүд нь Е витамин, С витамин, селен гэх мэт антиоксидантуудаар баялаг. Антиоксидантууд нь эсүүдийг чөлөөт радикалуудаар гэмтээгдэхээс хамгаалаж байдаг маш чухал нөлөөтэй юм.

 

Ер нь онолын хувьд антиоксидантууд нь өмөн буюу хорт хавдрын 12 тохиолдлын нэгээс нь бүрэн сэргийлэх чадваратай гэж үздэг. Ингээд эрдэмтэд 40-74 насны 23 мянга 500 хүний хоолны дэглэмд дүн шинжилгээ хийхэд 10 жилийн дотор тэдний 49 нь хорт хавдартай болсон байна. Гэхдээ мэдээж зүгээр нэг ажиглалт хийсэнгүй дээрх хүмүүстэй харьцуулсан жишилт хийх 4000 хүн авчээ.

 

Улмаар селен орсон бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж байан хүмүүс нь хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулахад хорт хавдар тусах тохиолдол нь 50% бага байсан байна. Цаашилбал, хүнсний бүтээгдэхүүн дэх Е ба С амин дэмийн хэмжээ их байсан тохиолдолд хорт хавдраар өвдөх эрсдэл 67% багасч байжээ.

 

Энэхүү судалгааны онцлог нь гэвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нэмэлт эм хэрэглэлгүйгээр зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа амин дэмийг тооцсон явдал юм.

 

Ингээд дээр дурдагдсан нэн чухал бодисуудыг ихээр агуулж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн тоонд нимбэг, жүрж, улаан өнгөтэй жимс, улаан ба ногоон болгар перец, ургамлын тос,  самар, өндөгний шар, мах, буудайн төрлийн ургамлууд орсон байна. 
0 Сэтгэгдэл
dotroo 43 antioxsidanttai anagaah uvidastai usa-aas orj irsen sook bainga borluulj bna.999406363.991016363
Хамгийн их уншсан