Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Төрийн албаны зөвлөл гэнэтийн шалгалт хийж байна

Аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд төрийн албаны тухай хууль тогтоомжийнхэрэгжилтэд хяналт тавихгэнэтийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс хийж байна.
"Хариуцлага үр дүн"-гийн жилийн хүрээнд 2018 оны ээлжит гэнэтийн шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгуудаас эхэлж байна. Төрийн албаны зөвлөлөөс томилогдон ажиллаж байгаа шалгалтын хэсгүүд аймаг дах Салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл, явцад хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна.
Шалгалтын явцад төрийн албан хаагчдыг томилсон томилгоотой нэг бүрчлэн танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаа албан хаагчдын судалгаанд түшиглэн,түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх арга хэмжээг шуурхай удирдлагаар ханган ажиллажээ.
Хууль тогтоомж болон албан тушаалын чиг үүрэг зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдын зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд эргэн орохгүйгээр халах тухай Төрийн албаны тухай хуулинд заасан байдаг. Орон нутагт ажиллаж байгаа Ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм гэж ТАЗ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл