Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
#УТААГҮЙ олон нийтийн аяныг АНУ-ын ЭСЯ нийгмийн сүлжээнд эхлүүллээ


АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд #УТААГҮЙ  олон нийтийн аяныг агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааны хор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагаар өнөөдөр эхлүүлснээ зарлалаа. Тус аяны нэн чухал зорилт нь иргэдийг #УТААГҮЙ  хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж буй арга хэмжээнд ажил хэрэг болохуйц санал санаачлагыг дэвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлэг, иргэдтэй нэгдэж, хэрэгжүүлж буй төсөлхөтөлбөрүүдэд нь өөрт байгаа бололцоогоор дэмжихийг уриалахад оршино.

Аяны хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй Фэйсбүүк Лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм.  Аяны талаарх бүхий л мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр #УТААГҮЙ хаштагийг ашиглан авах боломжтой хэмээн АНУ-ын ЭСЯ мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан