Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга “ЦЭВЭР АГААР-ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТ” сэдвийн хүрээнд бодлогоо танилцууллаа

“Блумберг ТВ Монголиа” болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Утаагүй Улаанбаатар” форумыг өчигдөр зохион байгуулсан юм. Нийт 200 гаруй оролцогчийн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн форум агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар, гарц гаргалгаа, шийдлийг хэлэлцэв.



    Цэвэр агаар -Шинэ төлөвлөлт
    Цэвэр агаар - Монголд үйлдвэрлэв
    Цэвэр агаар -Хүртээмжтэй санхүүжилт сэдвийн хүрээнд гурван хэлэлцүүлэг өрнүүлж, орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ипотекийн зээлийн оновчтой тогтолцооны талаар төр, хувийн хэвшил, иргэд санал бодол, шийдлээ ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хэлсэн үгэндээ “2019 оны дөрөвдүгээр сар гэхэд нийслэл хот түүхий нүүрсний хэрэглээг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ ажлын бэлтгэл болгон салбарын яамтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж, сайжруулсан түлш үйлдвэрлэх, худалдаалах , үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 202 мянган өрх гэр хороололд амьдарч, жилдээ нэг сая 200 мянган тонн нүүрс түлдэг. Үүнийг сайжруулсан түлшээр хангахаар тооцвол жилийн хэрэглээ 600 мянган тонн болж байна. Дулааны цахилгаан станц 2-ын дэргэдэх үйлдвэр жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх бол энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүд үлдсэн 300 мянган тонныг нийлүүлэхээр ажиллаж байна.

Нөгөө талаар үнэ тарифыг бууруулах нь чухал асуудал юм. Ер нь сайжруулсан түлш түлээд утаагүй болчихно гэсэн үг биш. Утааг бууруулах чиглэлээр хийж байгаа шат дараалсан арга хэмжээний нэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ л замналыг туулсан. Цаашид хотоо хийн түлшээр хангах, бага эрчим хүч шаардах халаалтаар хангах нь хамгийн зөв шийдэл гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Нөгөө талаар орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулахад маш том ахиц авчирна. Тиймээс ч “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг  НИТХ- ын ээлжит 14-р хуралдаанаар батлууллаа. Энэ хөтөлбөр олон талын ач холбогдол авчирахын зэрэгцээ, үр дүн өгнө гэдгийг онцоллоо. “Сервис центр” байгуулах ажил энэ хавраас эхэлнэ. Улаанбаатар хот нэгийг, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус бүр нэг нэгийг барина. Намар гэхэд эхний “Сервис центр”- ын бүтээн байгуулалт дуусна” гэдгийг хотын дарга хэллээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнг “Блумберг ТВ Монголиа”-гийн хамт олон эхнээс нь дуустал нь сурвалжилж, олон түмэнд хүргэхийг ч хүслээ.

Агаарын бохирдолыг бууруулах ажлыг үр дүнтэй болгоход иргэд аж ахуй нэгжийн дэмжлэг чухал. Хамтын хүчээрээ тулгамдсан асуудлаа шийдэж, бодит үр дүнд хүргэх зорилт тавьж байгаагаа ч хотын дарга хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
logik orohoor tosol bna
Хамгийн их уншсан