Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Буутай “Lego” цуглуулсан хүүг цагдаагийнхан баривчилжээ

АНУ-ын Цагдаагийнхан олон нийтийн сүлжээнд легогоор буу хийж, буутай лего цэрэг цуглуулсан тухайгаа нийтэлсэн хүүг баривчилсан байна. 14 настай хүү Флоридад халдлага үйлдэж, олон хүний аминд хүрсэн Николас Крузын барьж байсан AR-15 бууг легогоор дүрслэн хийгээд тоглоомон бууныхаа зургийн дор “ Маргааш сургуульдаа битгий ирээрэй” хэмээн бичсэн байжээ.

Харин Сан-Диего хотын цагдаагийн газраас хүүг террорист халдлага үйлдэх эрсдэлтэй гэж үзсэн учраас баривчилсан гэжээ. Цагдаагийнхан хүүг ангийн буутай байсан хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд одоогоор насанд хүрээгүйчүүдийн түр саатуулан хорих газар хориод байгаа гэнэ. Флоридад өнгөрсөн сарын 14-нд өсвөр насны хүү сургуульдаа буутай ирж халдлага үйлдсэний улмаас 17 хүн нас барж, 14 хүн шархадсан билээ. Николас Крузыг цагдаагийнхан амиа хорлохоор завдаж байхад нь баривчилсан байна.
0 Сэтгэгдэл