Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Гэрээгээ байгуулчихвал хэзээ ч зээл олгоход бэлэн
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн зургаан хувийн хүүтэй зээлийг Капитал банкаар дамжуулан олгохоор болсон. Харин Засгийн газрын эл шийдвэрийн хүрээнд тус банк иргэдийн материалыг хэзээ авах талаар Зээлийн газрын дарга А.Гэрэлмаагаас тодруулахад “Одоогоор бид Сангийн яамтай гэрээгээ хийгээгүй байгаа. Хөгжлийн банкнаас асуу гэсэн. Тэгэхээр санхүүжилтийн гурвалсан гэрээ байгуулах юм байна ойлгоод байна. Энэ гэрээгээ хийчихвэл иргэдийн материалыг хүлээж авна. ОССК-аас ч гэсэн Сангийн яамтай гэрээгээ хийсэн бол иргэдийн материалыг явуулмаар байна гэсэн” гэв. Ямартай ч тус банкныхан бэлтгэл ажлаа бүрэн хангачихсан, гэрээ байгуулчихвал зээл олгоно гэж байлаа. Харин албаныхан хувьд цаг хугацааг нарийн хэлэх боломжгүй ч ирэх сарын дундуур гэхэд тус банк зээл олгож эхэлнэ байх аа гэлээ.
0 Сэтгэгдэл
























