Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Талх чихэр” ХК-ийн бүтээгдэхүүн олон улсад гарах хаалга нээгдлээ

“Талх чихэр” ХК өнөөдөр олон улсын хүнсний үйлдвэрлэлийн ISO 22000 стандартыг хангасан гэрчилгээ гардан авлаа. Энэ стандарт 2005 оноос анх дэлхий нийтэд хэрэгжиж эхэлжээ. Өдөгөө 200 гаруй улс уг стандартыг нэвтрүүлээд буй юм. Уг стандарт нь хүнсний үйлдвэрийн хэлхээнд оролцогчидыг бүгдийг нь хамардаг. Өөрөөр хэлбэл түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлээд үйлдвэрлэх, тээвэрлэх, ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах, хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртлэх өргөн хүрээг хамран хэрэгждэг онцлогтой. Нөгөө талаар “Талх чихэр” МҮХАҮТ-ын “ТОП 100” аж ахуйн нэгжид дөрвөн удаа багтан шалгараад байна. ХК Монгол Улсын талх, гурилан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангадаг “Талх чихэр” ХК-ийн бүтээгдэхүүн ийнхүү олон улсын түвшинд хүрлээ. Ингээд тус компанийн удирдлагууд ISO 22000 стандартыг хангасан гэрчилгээ гардуулах үеэр ийн ярьлаа.

“Талх чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тулга:
“Талх чихэр” компани үүсгэн байгуулагдаад 34 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн техник технологи ажиллах орчин нөхцөлөө сайжруулж ирсэн. Монгол Улсын гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа анх удаа олон улсын ISO 22000 стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр бүтээгдэхүүнээ эх орондоо төдийгүй экспортод гаргах боломж нээгдэж байгаа юм. Одоо дараа дараагын ажил ундарч байна. Тухайлбал, ISO 9001: 2008 стандартын шинэчилсэн хувилбар гарсан. Ингээд бид энэ оны сүүлчээр ISO 9001: 2015 стандарттад шилжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эдгээр стандартыг хангаснаар бүтээгдэхүүний амт, чанар, эрүүл, аюулгүй байдалд шинэ, шинэ дэвшил гарч байна гэсэн үг.

“Талх чихэр” ХК-ийн Чанар, баталгаажуулалт хариуцсан ахлах менежер Д.Одонгэрэл:
Манай бүтээгдэхүүний өдөр тутам бүх насны хүмүүс хэрэглэж байгаа тул хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг. Ийм учраас өнөөдөр олон улсын стандартыг хангаж гэрчилгээ гардан авч байгаадаа баяртай байна. Бид ХАССП тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүх шатанд чанар, эрүүл ахуйн орчин бүрэн бүрдсэн. Мөн ажилчдын эрүүл ахуй, ажиллах орчин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ариутгал цэвэрлэгээ, халдваргүйтэлийн хөтөлбөр хэрэгждэг. Хүсний үйлдвэрлэлд ийм стандарт нэвтэрсэн нь нийгмийн эрүүл мэндийн салбарт дэвшил гарсан гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл