Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
СЗХ Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төсөлд санал авч байна

Манай улсын Хадгаламж зээлийн хоршоодын /ХЗХ/ нийт актив Азийн орнуудын дунд 0.03, гишүүдийн тоо 0.11 хувийг эзэлж буй судалгаа бий. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд /СЗХ/ бүртгэлтэй 288 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл “Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гэж гарсан. Үүнд ХЗХ-дын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж харилцагчдын тоог хоёр дахин өсгөнө хэмээн тусгасан. Ингээд Санхүүгийн зохицуулах хороо одоо мөрдөгдөж буй 2011 онд батлагдсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэлжээ. Учир нь ХЗХ-дын хөгжлийг дэмжих, засаглалыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа аж.
Уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо мөрдөж буй Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн хэрэгжилт, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, мөн ололттой, сайн тал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлоно.
Энэ хүрээнд ХЗХ-ны зах зээлийг хэрхэн хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэлэх, иргэдийн хөрөнгө, санхүүгээрээ эвлэлдэн нэгдэх боломжийг дэмжихэд шаардлагатай ямар бодлогын зохицуулалтыг хуульчлах талаар иргэд, олон нийтийн санал, зөвлөгөөг авч эхэлжээ. Иргэдийн саналыг ирэх зургадугаар сарын 5 хүртэл СЗХ хороон дээр авна.

0 Сэтгэгдэл