Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэх эрсдэл жил бүр нэмэгдэж байна

Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа аж.  Тухайлбал,  2008-2015 онд 16973-30111 удаа бүртгэгдсэн байна. Тэгвэл  2016 онд 38442, өнгөрсөн  онд 36437 удаа газар хөдөлжээ.
Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт нэмэгдэн, эрсдэл 1.3-2.1 дахин өссөнийг эдгээр тоо харуулж буй юм. Өнгөрсөн онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа болсны 21 нь томоохон суурингийн оршин суугчдад мэдрэгдсэн байна.
Засгийн газрын тогтоолоор 2016 онд байгуулагдсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь эрх зүйн орчныг сайжруулах, аймгуудад салбар зөвлөл байгуулж, улс орон даяар энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд явуулсан үзлэг, шалгалтаар сургуулийн 823 барилгын 165 нь, цэцэрлэгийн 667 барилгаас 94 нь, эмнэлгийн 652 барилгаас 78 нь, соёл урлагийн байгууллагын 406 барилгаас 107 нь ашиглалтын шаардлага хангахгүй буюу газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан