“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО
“DAYAN SHONKHOR CUP 2025”
Шууд:Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /2025.12.08/
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
АНУ УМАРД СОЛОНГОСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзвал тус улсад манай улс аюулгүй байдлын баталгаа олгож, хөрөнгө оруулалт хийх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Фокс” болон “Си-Би-Эс” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзвал тус улсад манай улс аюулгүй байдлын баталгаа олгож, хөрөнгө оруулалт хийх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Фокс” болон “Си-Би-Эс” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах тухай шаардлагыг хүлээн авбал тус улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг АНУ цуцалж, цахилгаан эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийхийг хувийн хэвшлийнхэнд зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга цухуйлгасан байна.
Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр улсаас санхүүжилт гаргахгүй хэдий ч хөрш Өмнөдийн ард түмний нэгэн адил сайхан амьдарч, хөгжиж цэцэглэх боломжоор Умард Солонгосын ард түмнийг АНУ хангаж чадна” гээд, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх сарын 12-нд дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл
























