Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ЦЭЦЭН-УУЛ СУМАНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА

Завхан аймгийн Цэцэн-Уул сум шинэ сургууль, зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний төв барьж байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга 1980 онд баригдаж эдүгээ ашиглалтын хугацаа дуусаад байгаа юм. 2000 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 70 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийжээ. Үүнээс хойш 18 жил засвар хийгээгүй аж.

Энэ оны улсын төсөвт шинээр сургуулийн байр, спорт заалын барилга барихад нэг тэрбум төгрөг тусгасан.Ингээд Улаанбаатар хотын “Хатгин болор” ХХК дөрөвдүгээр сард уг барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний барилгууд шинээр баригад аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг төсөвлөжээ.

Дашрамд дурдхад Цэцэн-уул сум засаг захиргааны 5 багтай, 478 өрх, 1737 хүн амтай, 110197 толгой малтай, 236,6 мянган га бүхий нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2400-2900 м өндөр Түдэвтэй, Цэцэн-хайрхан зэрэг өндөр уул нурууд, Цэцэн, Цэгээн, Хярын, Хөдөө зэрэг нуурууд, Галуутай, Тэгш, Мухар Хүнгий, Луншит зэрэг томоохон голуудтай, өмнөд хэсгээрээ бор хяр, их монголын элсэн манхнаар хүрээлэгдсэн, говь хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай юм.

Түүх сөхвөл тус сумын нутаг дэвсгэр нь Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуунд харьяалагдаж байв. 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн Сарт Уулын хошууны төв байсан төдийгүй Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг 700-1800 лам хуврагтай, томоохон шашин номын төвүүд оршин байснаараа онцлогтой билээ.

1 Сэтгэгдэл
Цэцэн сартуул, Алаг адуун овгийн Пэрэнлэйн.Чулуутөмөр.2020.05.07. Утас 99409273
Баярлалаа...Төрсөн нутагтаа очсон юм шиг болов. БАЯР хүргэж,АМЖИЛТ ерөөе.
2020.05.07