Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
УИХ-ын гишүүд сүрьеэгийн асуудлаар ХӨСҮТ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, доктор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр Халдарт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж, Сүрьеэгийн клиникийн үйл ажиллагаатай танилцлаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Д.Нямхүү сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа сүрьеэ өвчин дэлхий дахинд хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг хэвээр байгааг онцлоод манай хоёр хөршид эмэнд дасалтай сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь бидэнд эрсдэлтэй гэлээ.
Манай улсын хувьд зүүн бүс болон төмөр замын дагуух аймаг, суурингуудад сүрьеэгийн тархалт өндөр байгаа бөгөөд ялангуяа нийт өвчлөлийн 60 хувь нь Улаанбаатарт байгаа аж. Үзлэг шинжилгээгээр ердөө 1/3-ийг нь л илрүүлж байгаа гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Сүрьеэ хэдийгээр эдгэрдэг өвчин боловч олон эмэнд дасалтай болж ужиграх нь аюултай төдийгүй эмчилгээний өндөр зардалтай байдаг гэнэ.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, харилт авлаа. Тухайлбал, УИХ-ын НББСШУБХ-ны дарга, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг энгийн болон олон эмэнд дасалтай, маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээний зардал хэр ялгаатай байдгийг тодруулав.
Асуултад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Д.Нямхүү хариулахдаа энгийн сүрьеэг 300-400 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр эдгээдэг бол олон эмэнд дасалтай сүрьеэг 7-10 сая, маш олон эмэнд дасалтай сүрьеэг 40-50 сая төгрөгийн үнэ бүхий эмээр эмчлэхийн зэрэгцээ 3 сараас доошгүй хугацаагаар хэвтэн эмчлүүлэхэд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр манай эмнэлгийн орны хүрэлцээ хангалтгүй байгаа нь Сүрьеэгийн клиникийг өргөжүүлэх зайлшгүй шаардлага болж байна гэлээ.

Сүрьеэгийн өвчтний эмнэлзүйн хэлбэр, халдварын байдал зэрэгт нийцсэн, халдвар хяналтын олон улсын стандартын шаардлага хангасан Сүрьеэгийн салбар эмнэлгийг 120 ортой, 195 ажилтантай байгуулахаар төлөвлөж, төсөвт өртөг нь 20 гаруй тэрбум төгрөг байхаар тооцож байгаагаа УИХ-ын гишүүдэд танилцуулав. Гишүүд санаачилгыг дэмжиж, Улаанбаатараас хотоос тодорхой зайд нар, салхи, ойн таатай нөхцөл бүхий 3 га газарт байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүд Сүрьеэгийн клиникийн хүлээн авах болон хүүхдийн тасаг, уушгины эмчилгээний зарим тасгаар орж, эмч, сувилагч, үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, эмнэлгийн үйлчилгээнд тохиолддог зарим асуудлыг газар дээр нь үзлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл