УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Унасан вагоны талаар УБТЗ албан ёсны мэдээлэл өгнө

ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр 16-17 цагийн үед "ДАРХАН 1" өртөөнд осолдсонтой холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгсөн билээ. Ингэхдээ нийт гадаад паркийн найман вагон замаас гарсан, нэг вагоны ачиж явсан үр тариа асгарсан, нэг вагон хажуулдсан, зургаан вагон босоогоороо байдалтай байна гэж байсан юм. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэх мэдээлэл бий.
Харин энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр өнөөдөр хэвлэлийнхэнд дараахь мэдээллийг өгсөн. “2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 15.40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан вагон баруун тийш унаж ачиж явсан үр тариагаа асгасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын явцад хүний амь нас хохироогүй болохыг тогтоосон. Уг вагон нь замаас сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд найман чиглэлийн вагон баруун тийш хажуулдан унасан нь тогтоогдсон. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн.
Уг нь бол 2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар ойгоос төмөрзамын дэр мод бэлтгэхийг хориглосон байдаг аж. Үүнээс үүдэн дэр модыг солих ажил удааширсан гэх. 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулсан ч олон километр замын дэр модыг сольж амжаагүй байсан гэж зарим эх сурвалж мэдээлж буй.
Ямартай ч дээрх осол юунаас болсон, ямар учир шалтгаантай болохыг “УБТЗ” ХНН-ээс 14:00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл