Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

ОХУ-ын Санктпетербург хотноо Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Уг чуулга уулзалт "Итгэлцлийн эдийн засгийг бүтээе" сэдэв дор гурван өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй орны төлөөлөгчид, 40-өөд хөрөнгө оруулалтын сангийнхан оролцож байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар оролцох талаар Санктпетербургийн захирагч Георгий Полтавченко мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 200 гаруй төлөөлөгч, 40 гаруй компанийн тэргүүн багтсан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй аж.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Цишань, Кубын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Кабрисас Руис, Төв Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Аршанж Таудер нар оролцоно.
Чуулга уулзалтын гол арга хэмжээ нэгдсэн хуралдаанд ОХУ, Франц, Японы төр засгийн тэргүүн нараас гадна Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард оролцоно. Хуралдааны модератороор Блүүмбергийн ерөнхий редактор Жон Миклетвейтийг сонгосон байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ОХУ, Африк, Энэтхэг, АНУ, Финланд, Франц, Япон болон Италийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар дугуй ширээний ярилцлагууд, мөн төсвийн болон татварын бодлого, алс Дорнод дахь хөрөнгө оруулалт зэрэг сэдвийг хөндсөн салбар хуралдаанууд болно.
Нийтдээ бизнес уулзалтууд, салбар хуралдаан дугуй ширээний ярилцлага гээд 90 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 20 гаруй орны 40-өөд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид оролцох юм.
Өнгөрсөн оны чуулга уулзалтаар 1.8 их наяд рублийн 475 хөрөнгө оруулалтын гэрээ, тунхаг бичиг, хэлэлцээрийг байгуулж байсныг энэ үеэр ОХУ-ын хэвлэлүүд сануулж байна.

0 Сэтгэгдэл