Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Монголд хувьцаа гаргана

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ Канад Улсад 2000 онд үүсгэн байгуулагдсан, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX)-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааг Монгол Улсад гаргах асуудлыг хэлэлцэн дэмжижээ. Ингээд нэг бүр нь 640  төгрөгийн үнэ бүхий нийт дөрвөн сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэнэ. Энэ нь гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэж буй анхны тохиолдол юм.

Ийнхүү дэлхийн тэргүүлэгч биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаа Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн болон орж ирснээр үнэт цаасны салбарын идэвхи, иргэд, хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн СЗХ-оос үзэж байна. “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани Монгол Улсад хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.   Монгол Улсад шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуул,  өрөмдлөгийн ажил мөн хэрэгжүүлж буй төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдхад тус компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрээр 2005 оноос Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан