Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хэрэглээний зээлийн өсөлт иргэдийн амьжиргааг бууруулах нөхцөл бүрджээ

Иргэдийн хэрэглээний зээл эрс нэмэгджээ. Арилжааны банкууд энэ оны эхний улирлын байдлаар 14.4 орчим их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүний 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний,  7.1 их наяд нь аж ахуйн нэгжид олгосн зээл байна. Арилжааны банкуудын гаргаж буй хэрэглээний зээл ийнхүү нэмэгдэх нь удаан үргэлжилбэл иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлнө хэмээн Монголбанкнаас үзэж буй юм.  Учир нь тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татаж авдаг байна. Банкууд хэрэглээний зээлийн төлбөртөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авдаг. Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хугацааг нь уртасгах хэлбэрээр зээлийг нь нэмэж  зохицуулдаг аж. Уг нь иргэд ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой зүйл. Гэтэл   өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байгаа нь эрсдэл дагуулах шалтгаан болж байна.  Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаж байна хэмээн хэлж болно. Энэ нь бизнесийг дэмжих зээлийн санхүүгийн эх үүсвэр дутагдах нэг шалтгаан юм хэмээн төв банкнаас тайлбарлаж буй билээ. Монголбанк энэ нөхцөл байдалд тандалт, ажиглалт хийж байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан