Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АМЕРИКИЙН ГОО БҮСГҮЙ”-ГЭЭР НИА ФРАНКЛИН ТОДОРЧЭЭ

 

Америкийн Нью Жерси мужийн Атлантик Сити хотноо “Америкийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. “Miss America-2019” тэмцээнд Нью Йорк мужийг төлөөлөн оролцсон Ниа Франклин гэх бүсгүй шалгарч, гоо бүсгүйн титмийн эзэн болсон байна.

Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ жил 98 дахь удаагаа зохион байгуулагджээ.Америкийн 2019 оны гоо бүсгүйгээр шалгарсан Ниа Франклин гэх бүсгүй  Хойд Каролинд төрж өссөн ч тэрээр Нью Йорк мужийг төлөөлөн тэмцээнд оролцсон байна.

Тэрбээр урлаг судлаач, хөгжмийн зохиолч мэргэжилтэй, Америкийн хамгийн нэр хүндтэй их сургуульд суралцан энэ мэргэжлээ эзэмшжээ.Америкийн гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлсэн Ниа бүсгүй 50 мянган долларын мөнгөн шагнал хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан