Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний хүчин чадал хүрэлцээгүйн улмаас “ДЦС-4”-т  гэмтэл гарсан

Манай улсын дулаан, цахилгааны 70 орчим хувийг “ДЦС-4” үйлдвэрлэдэг. Гэтэл  өнгөрсөн бямба гаригт гэмтэл гарч О зогсолт хийсэн. Мэргэжилтнүүд уг гэмтлийг түргэн шуурхай засч хэвийн горимд оруулаад байгаа. Үүнтэй холбоотой   Эрчим хүчний  сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид дулаан, эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт хийх хэрэгтэй. “ДЦС-4”-т гарсан асуудал үндсэн тоног төхөөрөмж эвдэрснээр болоогүй. Эрчим хүчний хүчин чадал хүрэлцээгүйн улмаас гэмтэл гарсан. Эрчим хүчний найдвартай, бие даасан эх үүсвэртэй болохын тулд усан цахилгаан станц үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй байна. “ДЦС-4”-т технологи, үйлдвэрлэлийн осол гарвал  Монгол Улс тэр чигээрээ эрчим хүчгүй болно гэдгийг саяын асуудал харууллаа. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэлд 1500  МВт-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосон” хэмээн мэдээлэв.

Одооогоор гарсан гэмтлийг  нягтлан шалгаж буй бөгөөд гурван генератор ажиллаж байгаа аж. Маргааш дөрөв дэхь генератор ажиллаж эхлэнэ. “ДЦС-4” олон жил ажилласан тул дөрвөн генераторыг нь шинэчлэх шаардлага бий аж.

 

Гэмтэл гарч О зогсолт хийсний дараа Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав  "ДЦС-4 насжилт өндөр учраас үе шаттайгаар тоног төхөөрөмжийг сольж байгаа. Манайх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалж үе шаттайгаар шинэчилж байна. Нэг, дөрөвдүгээр зуух, процедурын шугамыг шинэчилж байгаа юм. Энэ бүхэн хөрөнгө оруулалтаас шууд шалтгаалдаг.  Яам олон арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-ын хөрөнгө оруулалтаар 1-4 дүгээр зуухыг шинэчилж байгаа.  Уг засвар дуусахаар ДЦС-4 нийт хүчин чадал  ирэх жил 94 МВт-ээр нэмэгдэнэ. Яамны зүгээс ТЭЦ-3 өргөтгөлийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийхээр ярьж байна" гэсэн билээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан