Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”сахилгагүй” жолоочид аль нэг даатгалын компанийг шууд оноож  хариуцлага хүлээлгэнэ




Жолоочийн даатгалын тухай хууль батлагдаад 7 жил болж байна. Энэ хугацаанд олон эерэг сөрөг олон асуудал гарсан. Одоо ч үргэлжилсээр. Тухайлбал, даатгалын компаниуд нөхөн төлбөр өгөхдөө элдэв бичиг баримт шаардах, түргэн шуурхай шийдэхгүй  даатгуулагч болон хохирогчийг  чирэгдүүлэх асуудал гарч байв. Мөн  ямар нэг осол гарсан тохиолдолд заавал замын цагдаа дуудаж бүртгүүлсэн байх ёстой  шаардлага тавьсан. Гэтэл Зөрчилийн тухай хуулиар буруутай этгээд 100 мянган төгрөгөөр торгуулах болсон. Үүнээс гадна жолоочийн даатгал хийлгээгүй, даатгалын хугацаа дууссан жолооч ч замын хөдөлгөөнд цөөнгүй оролцож байгаа.
Иймд Санхүүгийн зохицуулах хороо Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл ”сахилгагүй” жолоочид аль нэг даатгалын компанийг шууд оноож  хариуцлагын даатгал хийлгэх болсон байна.
Харин харин тухайн даатгалын компани тухайн жолоочтой “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй даатгах үүрэг хүлээжээ. Мөн даатгагч нарын хохирол нөхөлтийн харьцааг тооцох хугацааг тодорхой болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалт хийх нөхцөл бүрдсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна.  
Үүнээс гадна жолоочийн хариуцлагын  даатгалгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох, авто машиныг нь улсын бүртгэлд бүрхгэхгүй  байх, замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зэрэг хууль, эрх зүйн заалтууд хэрэгжих ажээ.

Даатгалын компаниуд өнгөрсөн онд жолоочийн даатгалаас 6.1 тэрбум төгрөг ашиг олсон



Монгол Улсын хэмжээнд 3300 гаруй аж ахуйн нэгж, компани даатгалын үйлчилгээ эрхэлдэг судалгаа бий.  Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад, даатгалын компаниудын цэвэр ашиг 2016 онд 11.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 60.5 хувиар өссөн дүн юм. Үүнийг  нарийвчлаад үзвэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас  27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33.188 даатгуулагчид нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгсөн дүн бий. Иймд  даатгалын компаниуд жолооч нараас авсан даатгалаас 13 тэрбум төгрөгийн ашиг олжээ гэсэн үг. Уг тооцонд жолоочийн хариуцлагын даатгалаас гадна тээврийн хэрэгсэлийн сайн дурын даатгалын мөнгө багтсан. Тэгвэл өнгөрсөн  оны эхний хагас жилд даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 224.8 тэрбум төгрөгт хүрч  35.9 тэрбум төгрөгөөр буюу 19 хувиар өссөн байна. Харин жолоочийн хариуцлагын даатгалаас даатгалын компаниудын олж буй цэвэр орлого 2016 онд 5.2, өнгөрсөн жилийн  эхний зургаан сард 6.1 тэрбум болсон дүн бий.

5923 тээврийн хэрэгсэлийг шалгаж үзэхэд 1485 нь даатгалгүй байжээ

Албан журмын даатгагчдын холбооны мэдээллээр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахдаа хойрго байгаа аж. Жишээлбэл Замын хөдөлгөөний хяналтын камерт орсон 5923 тээврийн хэрэгсэлийг шалгаж үзэхэд 25  хувь буюу 1485 нь даатгалгүй байжээ.  Иймд  даатгуулах нөөц их  байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Даатгалын компанийн салбарууд орон нутагт өнгөрсөн онд даатгалын 236437 гэрээ хийсэн нь Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан нийт гэрээний 39 хувийг эзэлж буй дүгнэлт хийсэн байна.


Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав “Орон нутаг дахь даатгалын компаниудын салбарууд албан журмын даатгалын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай  хийх боломжгүй байна. Даатгалын компаниуд болон салбарын үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм журам нэгдсэн байдлаар батлагдаагүй, нэгдсэн зохион байгуулалтгүй байгаа зэргээс шалтгаалж үйл ажиллагааны үр дүн муу байна. 2017 оны байдлаар, аймагт бүртгэлтэй нийт 329,088 тээврийн хэрэгслийн 64,6 хувь нь албан журмын даатгалд хамрагдсан. Улсын хэмжээнд, 2017 онд 48289 мотоцикл бүртгэлтэй байгаагаас 12143 нь даатгалтай байна. харуулж байна. Тээврийн хэрэгслийг албан журмын даатгалд бүрэн хамруулах талаар санаачилгатай ажиллахгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч өөрсдөө ирэхийг хүлээж суух идэвхгүй байдал нийтлэг болсон хэмээн мэдээлсэн билээ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан