Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нарийвчилсан шинжилгээг Тайвань, Солонгост хийнэ
Тайваны Ченг Кунг Үндэсний их сургуулийн дэд захирал нийслэлийн гурав болон хоёр дахь шатлалын эмнэлгийн нян судлалын лабораторийн байдалтай танилцжээ. Айлчлалын хугацаанд судалгаанд хамрагдах дээрх шатлалын эмнэлгийн нян судлалын эмч, тархвар судлаач эмч, эм зүйч нартай нэгдсэн уулзалт хийсэн байна. Судалгаанд Улаанбаатар хотын НЭМГ-ын харьяа 2 дахь шатлалын эмнэлэг (Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМН болон Клиникийн нэгдүгээр амаржих газар, Налайх дүүргийн ЭМН)-ийн бактериологийн лабораторид эмнэлзүй болон эрүүл зүйн шинжилгээгээр өсгөвөрлөгдсөн Грам сөрөг бактерийн омгийг хамруулах ажээ. Молекул биологийн баталгаажуулах шинжилгээ болон нарийвчилсан зарим шинжилгээг Тайваны Ченг Кунг Үндэсний их сургуулийн Анагаахын лаборатори, Биотехнологийн тэнхим, Солонгос Улсын Ёнсей Их сургуулийн Эмнэлзүйн лабораторийн тэнхим, Антибиотикийн тэсвэржилтийн судалгааны төвтэй хамтран гүйцэтгэх юм байна.
0 Сэтгэгдэл























