Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Хүүхдийг үл тоож төрийн байгууллагын ажилчдын орон, тоо цалинг нэмэх төсөв

УИХ-ын гишүүдийн тойрогтоо ахиухан мөнгө төсөвлөж “Би хийсэн. Хэрэв намайг байхгүй бол үүнийг амжуулж чадахгүй байлаа”  хэмээн өөрийн халааснаас мөнгө гаргаад өгсөн юм шиг залдаг цаг ирлээ. Угтаа бол төсөв гэдэг нь ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авч тэдэнд эргүүлээд зарцуулж буй нийгмийн тэгш хуваарилалтын нэг асуудал юм. Иймд монголчууд ирэх онд хөнжилийн хэрээр хөлөө жийх үү эсвэл хөлгөө гаргаж хөгөө чирэх үү гэдэгийг УИХ хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төсөлд төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр төсөвлөжээ.

 Иймд төсвийн төсөлд цалингийн санг  418.1 тэрбум төгрөгөөр нэмэхээр тусгалаа.  Мөн бүх төрлийн тэтгэвэрийг  нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг тусгасан байна.  Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэнэ гэсэн үг.  Ирэх онд нийгмийн даатгалын сангаас 1,086.0 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авна. Энэ нь одоогийнхоос  25.4 мянган хүнээр нэмэгдэх юм.

 

Үүнээс гадна  өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 27.4 тэрбум төгрөг нэмж зарцуулах тооцоо бий. Тэгэхээр энэ  нь  36 хувиар нэмэгдсэн дүн.   Учир нь ирэх онд нийт 5.4 мянган албан хаагч төрийн албанаас тэтгэвэрт  гарна.  Тиймээс төрийн албан хаагчдын тоо ирэх онд 2.1 мянгаар нэмэгдэх ажээ.  Тиймээс орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 60.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. Орон тооны нэмэгдлийг шалтгаанаар нь авч үзвэл шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт 3,308 орон тоо, эмнэлэгт 543 орон тоо, гал унтраах аврах анги, эрэн хайх, аврах бүлэгт 264 орон тоо, хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой 141 орон тоо, Төрийн албаны 35 зөвлөлийн бүтцийг өргөжүүлэхтэй холбоотой 26 орон тоо нэмэгдэх юм байна.

Сүүлийн жилүүдэд Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсадын тоо нэмэгдэж байгаа. Гэвч эзэмшсэн мэргэжилээрээ ажиллаж байгаа нь цөөхөн гэдэг. Үүнийг ажлын байрны заруудаас төвөггүй харж болно. Харин суралцагчдын тоо нэмэгдсэн нь цалин олгодог болсонтой холбоотой гэдэг. Тэгвэл тэдний цалинг нэмж ирэх онд нэг суралцагчид сард 100 мянган төгрөгт хүргэхээр төсөвт тусгажээ. Ингээд нийт 41 тэрбум төгрөгийг цалинтай  “ажилгүйчүүд”эд өгөхөөр төсөвлөөд байна.

 Харин хүүхэд хамгааллын зардлыг танаж 2.4 тэрбум төгрөг  төсөвлөжээ. Энэ онд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнд 6.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч сандал ширээ, сургалт семинар зэрэгт зарцуулаад дууссан маргаан гараад байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгаалалд чиглэсэн арга хэмжээний зардлыг танахгүй, харин ч нэмэгдүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Ардын баатарын дүр эсгэж арынхаа халааснаас мөнгө гаргаж өгч байгаа юм шиг дүр эсгэдэг УИХ-ын гишүүд төрийн тэргүүний энэ анхааруулгыг хэр хүлээж авах эсэхийг харах л үлдлээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан