Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цөмийн хайлшаар ХИЙМЭЛ НАР туршжээ

Хятадууд 2020 онд нарны гэрлийг ойлгож тусгах толины үүргийг гүйцэтгэх зориулалттай ХИЙМЭЛ САР хөөргөж, Ченду хотын гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийднэ гэж ангайлгасан бол энэ удаад цөмийн хайлшаар ХИЙМЭЛ НАР туршжээ. Туршилтаар хиймэл нар нь цельсийн 100 сая хэм хүртэл халжээ. Жинхэнэ нарны цөм нь л гэхэд цельсийн 15 сая хэмийн дулаантай байдаг аж. Тэгэхээр Хятадын эрдэмтдийн бүтээсэн хиймэл нар жинхэнэ нарнаас зургаа дахин дулаан гэсэн үг юм байна. Энэ нь цөмийн реактороос 3-4 дахин их эрчим хүч гаргана гэсэн үг аж. Хэрэв ашиглах аргыг нь олбол эрчим хүчний хязгааргүй эх үүсвэртэй болох аж. "Хиймэл нар"-ыг асаахад өдөрт л 15 мянган ам.доллар шаардлагатай байдаг гэнэ. Гэсэн ч хятадууд цэвэр эрчим хүчний хөгжлийн төлөө мөнгө "хаясаар" л....

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан