Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малайзын хаан V Мухаммед мисс орос бүсгүйтэй гэрлэлээ

Малайзын хаан Мухаммед буюу Келантаны султан “Мисс Москва 2015” түрүүлсэн орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн тухай “Islam News” сонин мэдээлж байна.

Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд лалын шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Хуримын үеэр V Мухаммед уламжлалт малайз хувцас, Оксана Воеводина орос өмсгөл өмсчээ.

V Мухаммед 49 настай бөгөөд хоёр жилийн өмнө Малайзын хаан ширээнд суусан бол түүний эхнэр ердөө 25 настай гэнэ.

1 Сэтгэгдэл
Путин тэргүүнтэй Орос улс Малайзын гудас дэвсгэр болж дээ
Хамгийн их уншсан