Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган: Дэлхийн эдийн засагт тулгамдаж буй сорилтуудад гол анхаарлаа хандуулна


 

“Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Аргентинд эхлэнэ. Уулзалтын үеэр  Турк болон бусад орнууд дэлхийн эдийн засагт тулгамдаж буй сорилтуудад гол анхаарлаа хандуулна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдээлэв.

“Бид дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг үнэлж, үүнд учирч буй гол эрсдлүүдийг арилгахын тулд цаашид хийх алхмуудаа тодорхойлно. Мөн боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, хөдөө аж ахуй болон эрчим хүчний асуудлуудын талаар хэлэлцэнэ” гэж Р.Эрдоган Истанбул хотын “Ататурк” нисэх онгоцны буудлаас Буэнос-Айрес хот руу хөдлөхийн өмнө хэлжээ. Тэрбээр баасан гарагаас эхлэн хоёр хоногийн турш үргэлжлэх уулзалтад оролцох бөгөөд 12 дугаар сарын 2-3-нд Парагуай, Венесуэль улсад албан айлчлал хийх ажээ.

“Олон улсын худалдаа шударга хийгээд чөлөөтэй байх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл юм” гэж Туркийн Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан